ӨНӨӨДӨР: Олон улсын тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-21 06:47:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 21-ний пүрэв гарагт болох үйл явдлын тойм:

08.30-12.30 цагт: “Туушин” зочид буудалд: ЦХХХЯ Харилцаа холбооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9119-0988.

09.30-13.00 цагт: МРМ цогцолборт: Усны газраас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 2024 оны Усны менежмент, тулгамдсан асуудал-талуудын оролцоо" хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт: Төрийн ордонд: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлажээ.

11.00 цагт: Steppe Arena”-д “Дэлхийн цирк Монголд-2024” олон улсын шилдэг циркийн тоглолтын талаар арслан, барын үзүүлбэртэй хэвлэлийн бага хурал болно. Утас. 9907-3025.

11.00 цагт: МУЗН-д: Зудын гамшигтай холбогдуулан улс орнуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг мэдээлнэ.

11.00 цагт: ХЭҮК-т: Хүний эрхийн анхаарал татсан асуудал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт: “Шангри-Ла” зочид будалд: Дэлхийн Дауны өдрийг тохиолдуулан Монголын Дауны холбооноос “Ойлгоё, найзалъя, бүтээе” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас:9829-9827.

18.00 цагт: “Монгол арт галерей”-д: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” номын нээлт болно. 

-Өнөөдөр Дэлхийн ойн өдөр тохиож байна.



-Монгол, Тайванийн 20 дахь удаагийн бизнес уулзалт Тайпэй хотноо болж байна.

-Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд Соёл, мэдээллийн төвд МУЭ-ийн Хятад улс дахь төлөөлөгч, зураач Ц.Мядагмаагийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна




Холбоотой мэдээ