Хоошёорюү С.Бямбасүрэн качигоши хийж, Дайшохо Ч.Шижирбаяр жюүрёог тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-21 09:33:36

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хаврын башёгийн 11 дэх өдрийн барилдаан сонирхолтой болж өндөрлөв.


Өнгөрсөн башёд жюүрёод түрүүлэн анх удаа макүүчид дэвшсэн Такэрүфүжи 11 дараалан давлаа. Ингэснээр тэр алдарт Тайхо аварга 64 жилийн өмнө макүүчид дэвшсэн анхны башёдоо 11-0 гэсэн амжилт үзүүлсэн амжилтыг давтлаа. Түүнтэй хамгийн ойрхон яваа бөх нь Оносато. Тэрбээр есөн даваа, хоёр унаатай байгаа юм.  


Тэгвэл манай бөхчүүдийн озэки Хоошёорюү С.Бямбасүрэн найман даваатай болж, тавин хувийн амжилтаа үзүүлэв. Харин озэки Киришима Б.Лхагвасүрэн өвдөг шороодсоноор тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.

Тамаваши Б.Мөнх-Оргил, Рога А.Амарсанаа нар учраа бөхөө давснаар 50 хувиа хийх боломжоо хадгалж үлдсэн хэвээр байна.


Түүнчлэн жюүрёо зиндааг Дайшохо Ч.Шижирбаяр ганцаараа есөн даваатай тэргүүлж явна. Араас нь Асакорюү, Миторюү Б.Төрболд, Вакатакакаги нар найман даваатай нэхэж буй.


Үүнээс гадна макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох, жониданд Кёкүкайюү Ш.Далайбаатар нар өчигдөр өвдөг шороодсоноор түрүүлэх боломж нь багаслаа. Мөн Онокацү Б.Чойжилсүрэн тавдугаар сарын тэмцээнд жюүрёод дэвших нь тодорхой болов.


Өнөөдрийн онцлох барилдаан

Такакейшо /озэки/-Вакамотохарү /сэкивакэ/

Такэрүфүжи /маэгашира/-Хоошёорюү С.Бямбасүрэн /озэки/

Киришима Б.Лхагвасүрэн /озэки/-Мидорифүжи /маэгашира/

Оносато /маэгашира/-Котоновака /озэки/ нарын хооронд болно.


Монгол бөхчүүдийн амжилт

Макүүчи зиндаа

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-4 /өнжсөн/

З-О Киришима Б.Лхагвасүрэн 3-8

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  8-3

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-6

Б-15 Рога А.Амарсанаа 6-5

Жюүрёо зиндаа

Б-2 Миторюү Б.Төрболд 8-3

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 7-4

Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 6-5

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 9-2

Б-9 Тамашохо Э.Энхманлай 4-7

Макүшита зиндаа

Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 5-1

Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 3-3

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-5

З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 1-4

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 3-3

З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-1

Б-29 Казэноүми Ц.Билгүүн 2-4

З-46 Араүма Б.Төртогтох 2-3

Санданмэ зиндаа

Б-1 Токисома Б.Анхбаяр 3-2

З-15 Саданохикари Д.Наранцогт 3-3

Б-18 Сэнхо Жигүүр 2-3

Жонидан зиндаа

Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-1



Холбоотой мэдээ