Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-25 10:54:43

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэхээр боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.


Тодруулбал, Цагаандэл-Уул боомтын зураг төслийг дуусгаж, энэ оны 4 дүгээр сарын нэгнээс бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Шивээхүрэн, Ханх, Хавирга боомтын нарийвчилсан зураг төслийг ч хийж дуусгаад байгаа юм. Замын-Үүд, Боршоо боомтын барилга угсралт, зорчигч тээврийн цогцолборын байгууламжийн бүтээн байгуулалтыг дуусгаж, ачаа тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Түүнчлэн, Бургастай, Арцсуурь, Эрээнцав, Баянхошуу, Сүмбэр боомтын нарийвчилсан зураг төслийг хийлээ. Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн 1, 4 дүгээр хэсгийг, мөн Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн барилга угсралт, Боршоо боомтын бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад оруулсныг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв.

 


Холбоотой мэдээ