ГОВЬ-АЛТАЙ: Ширээний теннисээр хичээллэгсдийн тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-03-26 15:44:35

Говь-Алтай, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн ширээний теннисний баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 170 гаруй тамирчин оролцлоо.


Баруун бүсийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 170 гаруй өсвөрийн тамирчин оролцов. Тэд 5 насны 10 ангилалд ганцаарчилсан төрлөөр, 4 насны 8 ангилалд багийн төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.


Сүүлийн жилүүдэд ширээний теннисээр хичээллэгсдийн тоо нэмэгдэж байгаа нь тэмцээнд орж байгаа тамирчдын тоо, тэдний ур чадвар, өрсөлдөөнөөс ажиглагдаж байна хэмээн аймгийн БТСГ-аас онцоллоо. 


Тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Ховд аймаг орсон бол Говь-Алтай, Баян-Өлгий аймаг удаалж, тэмцээний төрөл тус бүрд эхний гурван байрт шалгарсан тамирчид өсвөр үеийн ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон тухай Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ