Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулжээ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-гийн дүнгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ. Энэ талаар дээрх төвийн судлаач Б.Мөнгөнжигүүр болон гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми нар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэв.
382天