“Шинжлэх ухааны залуучууд 2024” олон улсын XI чуулга уулзалтад монгол эрдэмтэд оролцлоо
Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулагдсан “Шинжлэх ухааны залуучууд 2024” олон улсын XI чуулга уулзалтад Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачид оролцлоо. Тус чуулга уулзалтад 9 орны 600 гаруй залуу эрдэмтэн судлаачид хөдөө аж ахуй, биологи, анагаах ухаан, хүмүүнлэг, физик-техник, физик-математик, хими, геологийн чиглэлээр 23 салбарын хуралдаан болон судалгааны ажлаа танилцууллаа. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсаас анх удаа залуу эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа.
204天