Аюулт үзэгдэл, ослын 158 дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 44 иргэний аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Нийт дуудлагын 144 нь обьектын гал түймэр, 7 нь ой хээрийн гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байгаа аж.