Хоошёорюү С.Бямбасүрэн Эзэн хааны цомыг гардаж, озэки цолны болзол хангалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлсэн байна.
677天