БНСУ-д 17 сувилагч, эх баригч суралцаж байна
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ онд багтан 200 сувилагч, эх баригчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд ЭМЯ, ЭМХТ-өөс сувилагч мэргэжилтнийг чадавхжуулж, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНХАУ, БНСУ-д сургалтад хамруулж байна.
582天