ГССҮТ-ийн эмч нар асрамжийн төвд сайн үйлсийн аян зохион байгуулав
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д энэ сарын 27-нд ажиллаж, 180 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.
389天