МХЕГ Булган аймагт нэгдсэн хяналт шалгалт хийлээ
Булган /МОНЦАМЭ/ МХЕГ Булган аймгийн Засаг даргын тамгын газар болон түүний харъяа агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийлээ.
Булган аймгийн хэмжээнд байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүнсний үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цацрагийн хяналтын чиглэлээр нийт 27 байгууллага, аж ахуйн нэгж тэдгээрийн 122 объект, 170 инженер, техникийн ажилтанг хамруулан шалгажээ.
2943天