Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцов
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрдэс баялгийн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашигт малтмалыг түүхийгээр гаргахгүй байх, боловсруулалт, баяжуулалтын түвшинг ахиулах, улмаар ажлын байр, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх бодлого баримталж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байгуулагдсан хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ дурдсан юм.
617天