“Миний төгөлдөр хуурын ном” борлуулалтаараа тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ“Интерном" номын дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтыг “Монсудар” хэвлэлийн газраас хүүхэд багачууддаа зориулан гаргасан “Миний төгөлдөр хуурын ном” тэргүүллээ. Энэхүү хөгжимтэй номонд хүүхэд багачуудын дуртай “Маамуу нааш ир”, “Мөн дөө Би”, “Алаг бөмбө”г, “Аа гоё оо гоё”, “Тоогүй ч юм болов уу даа” зэрэг нийт 9 дуу багтжээ.
Харин жагсаалтын хоёрдугаарт Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” хэмээх социологийн ном шалгарчээ. Ингээд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг танилцуулж байна.
1.Миний төгөлдөр хуурын ном
2.Азийн хүлэг улс /Л.Оюун-Эрдэнэ/
3.Буддаг ном-2 /Маша ба Баавгай/
4.Бумбын орд /Үлгэрийн 12 ордон/
5.Шоргоолж, төөлүүр, шанаган хорхой гурав
6.Хэрүүл гэж юу вэ? /Бяцхан ном-108/
7.Chambers:Student Learners Dictionary/
8.Ганц гашууны домог / Бяцхан ном-108/
9.Гайхамшигт шинжлэх ухаан
10.Нойрсож буй гүнж
Ж.Болор