Уул уурхайн салбарт 5 342 ажлын байр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-17 12:24:37

Уул уурхайн яамнаас 1.2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөж байна хэмээн мэдээллээ.

Одоогийн байдлаар  40 ил уурхай, гурван баяжуулах үйлдвэр ашиглалтад орж Улсын комисс хүлээн аваад буй аж.  Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэр санхүүжилт,  дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралтаас шалтгаалан  ашиглалтад орж амжаагүй байгааг албаныхан дуулгалаа. Дээрх уурхай, баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор 5 342  ажлын байр шинээр бий болжээ.

 Б.Заяа

相关新闻