Цагдаа, прокурор хамтран ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУПЕГ, ЦЕГ хамтран ажиллаха төлөвлөгөөний дагуу аймаг, хот, дүүргийн цагдаагийн газар тухайн харьяаллын прокурорын газруудтай хамтран ажиллаж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурор, цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран баталсан “-Ломбард “ хэсэгчилсэн арга хэмжээнийхээ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйлийг барьцаанд тавьсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газруудад бүрэн хяналтын камер суурилуулсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газрын харуул хамгаалалт шаардлага хангасан эсэх талаар холбогдоххуулийн биелэлтийг хянан үзэж зөрчлүүдийг арилгах зөвөлмж өгсөн байна.
Мөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас 2015 онд хийсэн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх “ уулзалтыг зохион байгуулжээ. Ингэснээр ломбардтай холбогдох хулгай, гэмт хэргийн шинжтэй зөрчил багассан байна.
Ж.Батсайхан