Нүүрсний хийнд хордсон хүмүүс эмнэлгээс гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчоо хавьд байрлах "Гранд повер" компанийн нүүрсний хийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас хийн хордсон 11 хүн эмнэлэгт хүргэгдсэн.
Эдгээр хүмүүс Хордлогын яаралтай тусламжийн төвд эмчлүүлээд өчигдөр 13 цагийн үед эмнэлгээс гарсан байна. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн гурав нь хөнгөвтөр, гурав нь хүндэвтэр байдалтай байжээ. Нүүрсний хийнд агуулагдах нүүрсхүчлийн давхар исэл хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс ойролцоогоор 40-50 дахин их байсныг шинжилсэн лобариториос мэдээллээ.
Ж.Батсайхан