СБД-ийн Засаг дарга “Боловсролд ээлтэй төрийн түшээ” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-25 16:55:32

Монгол Улсын БСШУЯ, Монголын багш нарын холбооноос СБД-ийн Засаг дарга Д.Бадарсанг “Боловсролд ээлтэй төрийн түшээ”-гээр шалгаруулж, хүндэт өргөмжлөл гардуулав.

Түүний боловсролын хөгжил, шинэчлэлийн их үйлсэд эрдэм оюун, авьяас чадвараа зориулан сурган хүмүүжүүлэх ажилд бодит хөрөнгө оруулалт хийсэн хэмээн ийнхүү шагнажээ.

Тус дүүрэг сүүлийн гурван жил боловсролын салбартаа томоохон бүтээн байгуулалт хийсэн бөгөөд шинээр 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оржээ. Эдгээрээс 2015 онд дөрвөн сургууль, таван цэцэрлэг ашиглалтад орсны хоёрыг нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьснаараа улсдаа анхны тохиолдол аж.

Ж.Болор

相关新闻