75 дугаар сургуулийн сурагчид “Халуун дулаан сэтгэл” аянд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЛ.Энэбишийн нэрэмжит 75 дугаар сургуулийн 39 бүлгийн 1000 гаруй сурагч “Халуун дулаан сэтгэл” аянд нэгдлээ.
Тус сургуулийн сурагчид 1693 ширхэг лаа, 4449 ширхэг чүдэнз, 385 бээлий, 118 нэмнээ, 93 элгэвч цуглуулснаа өчигдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв.
Энэхүү аяныг нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Анударь, 7 дугаар ангийн сурагч Б.Номин нарын санаачилгаар эхлүүлсэн билээ.
Тус аян нь өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчдад тус дэм болохоос гадна сурагчдад монгол бахархлыг бий болгох, нүүдэлчин малчны өв соёлыг таниулах зорилготой. Ийнхүү малчдад тусламжийн халуун гараа сунгасан сурагчдын аян үргэлжилж байна.
Ж.Болор