Бага ангийн сурагчдын амралтыг сунгав
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн ЕБС-иудын бага ангийн сурагчдын амралтыг 5 хоног сунган, хичээл хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ хэмээн БСШУЯ-наас мэдээллээ.
Учир нь Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн юм. Үүний дагуу тус яамнаас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Ж.Болор