Д.Цогтбаатарыг АТГ-аас саатуулан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-17 11:54:38

МАХН-ын Зохион байгуулалт, Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр баривчлан саатуулжээ. 

Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан саатуулсан гэж яригдаж байгаа ч АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Одоо түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. 

П.Цогтбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2014 оны 9 дүгээр сараас МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. 

Ж.Батсайхан

相关新闻