Малын хулгайчдыг баривчлан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-18 09:58:08

Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан малын хулгайн гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.

Сэжигтэн М.Ууганбаяр, М.Булганбаяр, Д.Сүхтөмөр нарыг мал хулгайлсан хэргээр Булган аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байжээ. Тэднийг Орхон аймагт “09-36” БУЛ улсын дугаартай ‘Тоёота приус” маркийн машинаар явж байхад нь саатуулан шалгахад бод малын мах тээвэрлэж явсан байна. Сэжигтнүүдийг Булган аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгч, тээвэрлэж явсан махыг нь хулгайн эсэхийг тогтоохоор шалгаж байгаа юм. Мөн Орхон аймгийн цагдаагийн алба хаагчид, Архангай аймагт залилангийн  хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Т.Нямбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс залилангийн хэрэгт холбогдуулан хайж байсан М.Хишигбат нарыг баривчилж хэргийг шалгаж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻