Орон гэргүй иргэдийг бүртгэлтэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 16:39:56

Нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай хэдэн иргэн байгааг бүртгэх ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор зохион байгуулах шийдвэрийг ЗДТГ-аас  гаргав.

Гадуур тэнэж амьдарч буй иргэдийг цуглуулж бүртгэлжүүлэн мэдээллийн сантай тулгалт хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийн хэрэгцээг тодорхойлох үүргийг холбогдох албаныханд өгчээ. Орон гэргүй тэнэмэл иргэдийг бүртгэснээр эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах, элдэв төрлийн  эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тустай гэж үзэж жил бүр ийм ажил зохион байгуулдаг болоод байгаа юм.

Ж.Батсайхан

 

 

相关新闻