Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Номадик Экспедишинс” ХХК-ийн салбар “Говийн Гурван Тэмээ” ХХК нь и10 дугаар сарын 4-нд Улаанбаатар-аас Даланзадгад чиглэлийн тусгай нислэгт үнэгүй зорчих боломж олгожээ.
Өөрөөр хэлбэл энэ оны аялал жуулчлалын улирлын хаалтыг тохиолдуулж 10 дугаар сарын 4-нд Улаанбаатар-аас Даланзадгад чиглэлийн тусгай нислэгийн 50 суудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, жирэмсэн эхчүүдэд үнэ төлбөргүй нисэх боломж олгож байгаа аж.
Тус компани нь 2000 оноос Өмнөговь аймгийн Булган сумын нутаг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн юм. Тэд жуулчны баазынхаа ойролцоо ирсэн тэмээ бүрийг эзэнтэй, эзэнгүй эгж ялгалгүй үнэгүй усалдаг аж. Мөн жил бүр байгаль хамгаалах чиглэлээр болон нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг тухайн аймгийн хүрээнд хийж хэвшсэн байна.
Д.Мишигсүрэн