"Одонгоо зүүцгээе" бахархлын баяр зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МАН-ын
Ахмадын хорооноос “Одонгоо зүүцгээе” сэдэвт бахархлын баярын үйл ажиллагааг зохион
байгууллаа.
Баярт Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг анхан шатны МАН-ын 54 үүрээс төлөөлөл иржээ. Сэлэнгэ аймгийн МАН-ын Хорооны дэргэдэх Ахмадын хорооны дарга Б.Бадарч “Аливаа улс орны хөгжил цэцэглэлт, бахархалт үйлс бүрт үндэслэдэг. Тиймээс бид ахмадуудынхаа дунд “Одонгоо зүүцгээе” бахархлын арга хэмжээг зохион байгуулахаар шийдсэн юм.
Үүнийг Ахмадын хороо санаачилж, аймгийн
Засаг дарга, ИТХ дэмжсэнээр аймгийн МАН-ын Ахмадын хороо зохион байгуулж
байна.
Бидний хойч үе ахмадынхаа ажил үйлс, бүтээлээр нь бахархаж
байж, энэ бахархалд үндэслэж улс орон хөгждөг юм байна.
Гэтэл бид энэ бахархлаа жаахан орхичихоод байгаа юм болов уу гэж
ойлгож сууна. Ер нь Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарцыг Сэлэнгэчүүд өөрсдөө
л шийднэ. Тийм учраас бид залуу үеэ Сэлэнгээ гэсэн сэтгэлтэй, тийм үзэл
санаагаар хүмүүжүүлж, хөгжүүлэх ёстой” гэж ярив.
Ч.Отгонцэцэг