Гэмт хэрэг 3,8 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 686 гэмт хэрэг, 377 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 25 буюу 3.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 43 хүн буюу 10.2 хувиар буурсан байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд
согтуугаар үйлдсэн 65, бүлэглэн үйлдсэн 23, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн
27, эмэгтэй хүн оролцсон 32 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 698
иргэн хохирч, гэмт хэргийн хохирогчдын 31 хүн нь нас барж, 190 хүн нь гэмтсэн
байна. Тус аймаг дахь Цагдаагийн газарт 245
хүн баривчлагдаж, 1193 хүн эрүүлжүүлэгдэн, 12611 хүнд 480695.0 төгрөгийн торгууль ногдуулсан байна.