Мөрөнд секундэд 16-22 метр хүртэл шуурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-25 20:44:52

 Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амралтын ням гарагт өдрийн 12-13 цагийн хооронд хүчтэй шороон шуурга шуурлаа.

Энэ үеэр “Мөрөнд салхи секундэд 16-22 метр хүртэл ширүүсэн шуурсан байна. Үдээс хойш салхины эрч буурсан бөгөөд шороон шуурга зүүн сумдаар шуурч байна. Маргаашнаас  нийт нутгаар хүйтрэх бөгөөд хүйтний эрч энэ сарын 29-өөс суларч ирэх сарын 2-оос дахин хүйтэрч, шуурах төлөвтэй байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын синоптик инженер Ж.Тэгшбаяр мэдээллээ. Тус аймгийн ихэнх нутгаар 0-15 см цастай байгаа бөгөөд хамгийн их нь Хатгалд 15 см, Улаан-Уулд 13 см цастай байгаа ажээ.

 

相关新闻