Цэрэг нас барсан хэргийг Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь 336 дугаар ангид цэрэг нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн өмгөөлөгчид эл хэргийг Улсын мөрдөн байцаах алба /УМБА/-ны Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Өмгөөлөгч
Э.Билгүүн, “Талийгаачийг удирдах албан тушаалтан нь гүйх тушаал өгч, бахардаж унахад нь дээрээс нь дэвсэж харгисаар зодсон талаар гэрчүүд
хэлсэн. Тэнхээгүй болоод ухаан алдахад нь цэргүүд чирээд оронд нь хэвтүүлсэн байна. Гэтэл
цагийн дараа эмч ирэх үед нас барсан байсан. Энэ хүүхэд ямар нэгэн суурь өвчингүй.
Хуульд шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэсэн ойлголт байхгүй. Гэтэл өчигдрөөс цагдаагийн хэвлэлийн ажилтан албаны буруу хэллэг хэрэглэж олон нийтэд ташаа мэдээлэл тараасан. Урьдчилсан дүгнэлт гарах хуулийн хугацаа даваа гарагт дуусах бөгөөд ташаа мэдээлсэн цагдаагийн ажилтныг холбогдох газарт нь гомдол мэдүүлсэн” гэв.
Мөн өмгөөлөгчид
талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан гэж хардаж байгаагаа илэрхийллээ. Учир
нь талийгаачийн цогцосны нуруунд үүссэн улайлтаас гадна, шилбэ, баруун
мөр шалбарсан байсныг дурдав.
Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн, “Бахардаж унах үед зодсон нь үхлийн шалтгаан болсон гэж хардаж байгаа. Цэргийг зодсон байж болзошгүй этгээдийг шалгуулахаар УЕП М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол мэдүүлсэн. Хэрэг гарах үед эмнэлгийн тусламж яаралтай үзүүлээгүй хүмүүсийг гэмт хэрэг таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Энэ бол хүн амины ноцтой хэрэг. Тийм учраас харьяаллын дагуу УМБА-ны Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахыг ЦЕГ-ын даргаас хүссэн. Мөн тухайн үед талийгаачтай хамт байсан цэргүүдээс мэдүүлэг авахдаа цэргийн ангийн дарамт, шахалтанд орохоос сэргийлж, хамгаалалтад авч, өмгөөлөгч байлцуулахыг шаардсан” гэлээ.