Хэнтий аймгийн Онцгой байдлын газар хүндэтгэлийн өргөөтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 09:39:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар байгууллагынаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үе үеийн удирдлага, алба хаагчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх зорилгоор “Хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо.


Хүндэтгэлийн өргөөнд Онцгой байдлын газрын онцлог, түүхэн замнал, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл болоод алба хаагчдын гар урлал, бүтээлийн дээжсийг дэлгээд байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын онцлог, түүхэн замналыг хойч үедээ өвлүүлэх,  ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

相关新闻