Хулгайчаас 123 толь хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-15 13:52:45

Нийслэлийн хэмжээнд машины толь хулгайлах явдал тасрахгүй байгааг УБХЦГ-аас анхааруулдаг. Хулгайчийг барьсаар байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байсан Н-ыг тус  дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 9-ний өдөр илрүүлэн шалгаж байна. Тэрбээр автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээжээ.Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн автомашины толь хугалж хулгайлж байхдаа баригдсан юм. Дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн автомашины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Ж.Батсайхан

相关新闻