Малчдад туслах аянд 26 сая төгрөгийн эд материал хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ жил хилийн цэргийн 20 гаруй анги хоёрдугаар сараас эхлэн малчдад туслах аяныг зохион байгуулж, 56 нэр төрлийн 8918 ширхэг эд материал цуглуулжээ.
Үүнд өвс, тэжээл, хужир, хувцас, лаа, шүдэнз, нэмнээ, элгэвч, төлийн уут, эм бэлдмэл, угаалгын нунтаг, саван, хоол, цайны халуун сав, хоол амтлагч, бээлий, тамхи, аккумлятор, гэрэл, дээвэр туурга зэрэг эд бараа цугларсан байна. Зах зээлийн үнэлгээгээр бол нийт 26,756,950 төгрөгийн эд материал бэлтгэж, малын сууриудад хуваарилан хүргүүлсэн аж.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын бие бүрэлдэхүүн хэлтэс, албадын дунд “Малчин цэргийн алба хаагчдад туслая” аяныг 14 хоногийн хугацаатай зохион байгуулахад 39 нэр төрлийн 592 ширхэг эд материалыг цугларсныг холбогдох албанд хүлээлгэн өгчээ. Дээрх эд материалыг ХХБ-ын нөөцөөс 300 боодол буюу 10.500 тонн өвсний хамт хаваржилт хүндрээд байгаа хилийн ангиудад хүргүүлэхээр болжээ.