ЗХЖШ спортоор тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол цэргийн өдрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.
Жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулдаг уламжлалт тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Тахарын ерөнхий газар зэрэг найман байгууллагын удирдлагууд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Тэмцээн гар бөмбөг, бильярд, буудлага гэсэн гурван төрлөөр болсон юм.
Бүх тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ЗХЖШ, хоёрдугаар байранд ЦЕГ, гуравдугаар байранд БХЯ-ны баг тамирчид эзлэв.
Ж.Батсайхан