Эко клубийн сурагчид даавуун уут оёж дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.
Сурагчдын хийсэн уутыг борлуулах ажилд
аймгийн БОАЖГ, Монгол Алтайн нурууны улсын
тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд дэмжлэг
үзүүлж байгаа аж. Даавуун уутыг одоогоор 4000 төгрөгөөр үнэлж байгаа
бөгөөд олсон орлогоо клубийн үйл ажиллагаа, сургалтад хамрах болон
байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах гэнэ. Одоогоор тэдний хийсэн
бүтээгдэхүүн сайн борлогдож байгааг албаны эх сурвалж хэллээ.
Түүнчлэн Засгийн газрын дээрх
шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын
газар, БОАЖГ, Өлгий сумын ЗДТГ хамтран
өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс тус аймгийн 270 гаруй аж ахуйн нэгж,
дэлгүүрт нийлэг уутны хэрэглээг зогсоох тухай албан тоот хүргүүлж,
өчигдрөөс хэрэгжилтэд нь хяналт шалгалт хийж эхэлжээ.
Одоогоор зарим дэлгүүр, супермаркетууд
санаачилга гаргаж орон нутгийн оёдолчдоор уут оёулах,
Улаанбаатар хотоос цаасан уут татах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн
байна.