Хамгийн өндөр настан болон өнөр бүлд сумын удирдлагууд бэлэг гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-07 17:02:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга болон сумын ИТХ-ын дарга нар сумандаа анх удаа өндөр настан болон, өнөр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ. 

Тус аймгийн Сүхбаатар сумын хамгийн өндөр настан Цагаан-Эрэг хоёрдугаар багийн иргэн 95 настай Н.Гармаа гуай, Хонгорморьтын нэгдүгээр багийн 2-12 насны зургаан хүүтэй залуу ээж Т.Алтанцэцэг нарт хүндэтгэл үзүүлжээ. Сумын удирдлагууд дээрх иргэдийн гэрээр зочилж, гарын бэлгээ гардуулсан байна.


相关新闻