БСШУ-ы сайд Л.Гантөмөр 21 дэх аймагтаа ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-22 10:46:44

БСШУ-ы сайд Л.Гантөмөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрбээр  ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдээр орж боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Үндэстний цөөнхи амьдардаг тус аймгийн хувьд  Монгол хэлний боловсрол олгох ажил хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа бөгөөд орон даяар хэрэгжиж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөр  амжилтай хэрэгжиж байгааг салбарын сайд онцоллоо. Мөн энэ үеэр  аймгийн удирдлагууд болон боловсрол, соёлын салбарт ажиллагсад болон аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. 

Л.Гантөмөр сайд энэ сарын энэ өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллах юм. Дашрамд дурдахад,  тэрбээр  сайдаар ажиллах хугацаанд 21 аймгаа тойрсон анхны боловсролын сайд аж.

相关新闻