"Говийн чоно" 2019 олон улсын сургалт дадлага есдүгээр сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Дорноговь аймагт есдүгээр сарын 9-23-нд зохион байгуулах тухай ОБЕГ-аас мэдээлэв.
ОБЕГ-аас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Дадлага сургууль Дорноговь аймагт болохтой холбогдуулан ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүд тус аймагт ажиллаж, дадлага сургуулийг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцлоо.