Хит дууны үгийг бичсэн даруухан өвгөн сэтгүүлч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-23 00:30:25

Өмнөговь /МОНЦАМЭ/    "Жигүүртэй юм шиг залуу насны

                                            Жинхэнэ боловч гэнэн хайр

                                            Алсаа бодоогүй чи бидэн хоёрын

                                         Амьдрал болоогүй гэнэхэн учрал"... "Дурсамж" нэртэй энэхүү дууг мэдэхгүй хүн бараг л үгүй бизээ. "Айзам хамтлагийн дуулдаг уг дууны шүлгийг чухам хэн бүтээснийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Өнөдөнхүүгийн Мөнх гуай дээрх дууны үгийг 1979 онд бичсэн аж. Түүний 1984 онд хэвлүүлсэн Жин үдийн говь нэртэй шүлгийн эмхэтгэлд энэхүү шүлэг нь байдаг. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 35 жил ажилласан сэтгүүлч юм. Тухайн үед МУИС-ийн Монгол хэлний ангийг дүүргэн МҮОНР-д улс төрийн нэвтрүүлгийн сурвалжлагчаар ажилд орсноосоо хойш тус байгууллагадаа сурвалжлагч, редактораар дэвшин ажилласан байна. Өдгөө өндөр насны амралтдаа суусан радиогийн ахмад ажилтан юм. 




 

相关新闻