Тэргүүн байрын эзэд бүсийн наадамд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. "Монголын хүүхдүүд” Сэлэнгэ аймгийн хүүхдийн урлагийн их наадмыг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, АДБ-ийн “Сэлэнгийн Долгио” чуулга хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус наадамд Сэлэнгэ аймгийн 12 сумын 21 сургууль, соёлын төвийн дугуйлангийн 429 авъяаслаг сурагчид оролцсон байна. Тэд ардын болон язгуур урлаг, орчин үеийн ба сонгодог урлагийн гэсэн төрлөөс сонгон оролцжээ. Эл уралдаанаас нийт 226 хүүхэд шагнал хүртсэний авьяаслаг 70 хүүхэд медалийн эзэд болжээ.
Уралдааны тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд болон шүүгчдийн бүрэлдэхүүний
сонгосон тусгай номерууд цаашаа бүсийн наадамд оролцох эрхийн бичиг хүртсэн аж.
Энэхүү наадам нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг
соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх, цаашлаад хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн
“Хүүхэд бүрийг хөгжүүлэх” таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилтын дор зохион
байгуулдгаараа онцлогтой юм.