ЕХ-ны удирдагчид дүрвэгчдийн хямралыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /ВВС/. Сири болон бусад улсаас цагаачид, дүрвэгчид олноороо цувж байгааг хэрхэн зогсоох арга замыг Европын Холбооны /ЕХ/ удирдагчид ирэх долоо хоногт уулзан хэлэлцэнэ.
Гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нарын уулзалтын дараа энэ сарын 23-нд ЕХ ээлжит бус дээд хэмжээний уулзалт хийхээр шийджээ.
160 мянган цагаач, тэдний дотор дүрвэгчдээс улс бүрт тодорхой хэмжээгээр тараан суурьшуулах төлөвлөгөөг ЕХ-ны дотоод хэргийн сайд нар энэ долоо хоногийн эхээр хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Чех болон Словакийн төлөөлөгчид уг төлөвлөгөөг эсэргүүцсэн билээ. Тэд, “160 мянган цагаачийг бүгдийг нь хүлээж авсан ч цагаачид цувах нь зогсохгүй. Харин ч илүү олон цагаач болон дүрвэгч ирнэ” гэсэн юм.
Герман цагаачдыг хүлээж авахад бэлэн байна. Гэхдээ хүмүүс хэт олноороо очиж байгаатай холбоотойгоор тус хилийн хяналтаа түр чангатгаад байгаа билээ.
Г.Доржханд
注释