Баярын үеэр 10 хүүхэд төөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-04 11:15:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг сахин ажиллажээ.

Тус хамт олон аймгийн төв Сүхбаатар сум дахь “Партизаны талбай”-д зохион байгуулсан Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааны үеэр цагдаагийн 11 алба хаагч нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэжээ.

Тэд төөрсөн 10 хүүхдийг олж тогтоон, эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тоглоом /үрлэн сумтай буу/ -ын талаар сэрэмжлүүлэг өгч, худалдан борлуулахгүй байх талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт анхааруулан ажиллажээ. Баярын үеэр талбай дээр хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэх тусам 4-6 настай хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч нараасаа төөрөх тохиолдол нэмэгдэж байсан байна. 

相关新闻