Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 520 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-24 16:54:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 520 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 382 зөрчлийг шалгажээ. 


Ослын улмаас нийслэлд 23 хүн бэртэж, 1 хүний амь хохирчээ. Орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүний амь хохирсон байна. Ноцтой ослоос дурдвал, энэ сарын 22-ны 15.00 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн нутаг “Агьтын Хөндий” гэх газар засмал замд "Toyota Prius" загварын суудлын автомашинууд мөргөлдөж, 44 настай зорчигч эмэгтэйн амь хохирсон байна. Буруутай жолооч нь согтуу байжээ. Мөн энэ сарын 22-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт "Honda Insight" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 33 настай жолоочийн амь хохирч, 37 настай эрэгтэй бэртсэн. 

 

Замын цагдаа нар амралтын өдрүүдэд 56 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн хариуцлага оноосон байна. 


Амралтын өдөр зам тээврийн осолд өртсөн 7 хүүхдийн 3 нь явган, 3 нь тээврийн хэрэгслээр, 1 нь унадаг дугуйтай зорчиж байсан байна. Түүнчлэн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй бөгөөд согтуугаар жолоо барьсан жолоочоос болж 3 хүүхэд гэмтсэн байна.


Иймд замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

相关新闻