Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах XVII дахь удаагийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-29 20:29:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 21-22-ны өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, волейболын спортын ууган мастерын нэг Шагжийн Жамъяншарав агсаны нэрэмжит насанд хүрэгчдийн Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах XVII дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээний тэргүүн байрт эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын 6-р сургуулийн баг, эмэгтэйчүүдээс спорт сургуулийн баг тус тус шалгарсан байна. Тэмцээний шилдэг холбогчоор М.Манлай Сүхбаатар 6-р сургууль, С.Сарангэрэл, шилдэг хамгаалагчаар Төгөлдөр /Сэлэнгэ/, Уянга /Сэлэнгэ/, шилдэг довтлогчоор Э.Энхмгалан /Орхон/, Дэлгэр-Уянга /Спорт сургууль/-ийн тамирчид тус тус шалгарлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Биеийн тамир спортын газрын дарга У.Батмөнх, Бугант тосгоны Захирагч Д.Эрдэнэбулган, ууган шавь Волейболын спортын мастер ахмад тамирчин Д.Ганболд, Сэлэнгэ аймгийн Ардын намын хорооны дэд дарга отгон шавь Д.Рэгзэдмаа, волейболын ОУХМ Б.Бямбасүрэн, Спортын мастер Д.Зундуй, Р.Сандаг, Х.Даваахүү /ахмад тамирчид/, Сүхбаатар сумын лаборатори 4-р сургуулийн захирал авга дүү Н.Энхтөр, хань үр хүүхэд, ач, зээ нар нь оролцлоо.

相关新闻