Хөдөлмөр зусланд хүүхдүүд амарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөдөлмөр зусланг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол зан заншлаа дээдэлсэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, хүүхдийг хөдөлмөрт сургах зорилгоор ийнхүү хүүхдүүдийг зуны амралтаар нь хөдөлмөрт дадлагажуулж байгаа юм.
Энэ жилийн хувьд дөрвөн ээлжээр 80 хүүхдийг амраах төлөвлөгөөтэй байна. Тэд ямаа саах, сүү цагаан идээ боловсруулах, гэр барих, хоол унд хийх, уяа дээс томох сүлжих зэрэг олон зүйлсийг суржээ. Баяндалай сумын Баян багийн малчин Ч.Отгончимэг хэмээх ажилч хөдөлмөрч айлыг түшиглэн эхний ээлжийн 20 хүүхэд монгол ахуй, хөдөлмөрт суралцаж байна.