Хөрөнгийн бирж 10 тэрбум 31 сая төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-04 16:41:48

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 10 тэрбум 31 сая 423 мянга 241 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 20 мянга 559 ширхэг хувьцаа арилжаалжээ. Энэ өдрийн арилжааны дийлэнхийг буюу 10 тэрбум төгрөгийн арилжааг Засгийн газрын богино хугацааны үнэт цаас эзэлсэн байна. Харин 20 компанийн хувьцааг нийт 31 сая 423 мянга 241 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 797.86 нэгж болж 0.30 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 291 тэрбум 707 сая 447 мянга 198 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

相关新闻