95 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл нүүрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-05 12:58:24

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар эрсдэл ихтэй гэж үнэлэгдлээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сард хийж эхэлсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас 11 дүгээр сард барилгын ажлыг зогсоожээ. Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин тойрон нь барилгын хогоор бохирдсон байдалтай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэжээ.

Ж.Болор

相关新闻