Зэргэлдээх сумдын иргэд шинжилгээ хийлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 10:56:23

Завханы Сонгино сумын Эрүүл мэндийн төв  8.0 сая төгрөгийн өртөгтэй биохимийн  аппараттай болж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Энэхүү биохимийн хагас автомат анализатор нь 40 нэр төрлийн шинжилгээ хийх бөгөөд цагт 60 шинжилгээ хийх хүчин чадалтай юм байна. Аймгийн төвөөсөө 200 гаруй км алслагдсан хүн ам ихтэй томоохон сумын хувьд энэхүү аппарат нь нүдээ олсон хөрөнгө оруулалт болсон. Манай иргэд шинжилгээ өгөхөөр аймгийн төв явах шаардлагагүй болсон хэмээн эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Сонгино сумын Эрүүл мэндийн төвөөр зэргэлдээ таван сумын иргэд үйлчлүүлж өдөрт 20 гаруй шинжилгээг хийж байна. 40 нэр төрлийн шинжилгээг зориулалтаас нь хамааран тодорхой үнэ тарифаар авч байна.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻