Олон улсын байгууллагаас малчдад тусламжийн бараа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт Швейцарын Хөгжлийн Агентлагаас 161,5 тонн тусламжийн барааг малчдад өгчээ.
Тодруулбал Завханы 3684 малчин өрхөд хивэг, бээлий, 8000 төгрөгийн шатахууны тасалбарыг өгсөн байна. Мөн Мерси Кор байгууллагаас гаргасан “Зудыг давсан зузаан туршлага” номыг малчдад хүргээд байна.
Цаашид Мерси Кор байгууллага НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Каритас, Пийпл Ин Нийд (ПИН), Швейцарын Хөгжлийн Агентлаг зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран, зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлэх юм байна.
Завхан Б.Мягмарсүрэн