Зургаан грамм хар тамхи хадгалж байсан гадаад иргэнийг саатуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн Их Брихтанийн иргэн 6 грамм хар тамхи хадгалж байсныг илрүүлж өнөөдөр 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутгаас саатууллаа.
Тухайн этгээдийг баривчлах үед биедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг хар тамхи хадгалж байсныг илрүүлсэн байна. Мөн түүний биеэс шинжилгээ авахад хар тамхи хэрэглэснийг нь тогтоосон байна.
Тиймээс уг этгээдэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тухайн этгээдэд шүүхээс хилийн хориг тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.