Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг Ховд хотноо энэ оны 04 дугаар сарын 12-ны Мягмар гарагт хуралдуулахаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Ээлжит бус хуралдаанаар, Шинэ суурьшлын бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай,Аймгийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.
Дээрх хэлэлцэх асуудлын хүрээнд мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, Хороодын хурал, Төлөөлөгчдийн өдрийг 4-р сарын 11-нийн өдөр цагаас зохион байгуулахаар төлөвлөөд байна.
А.Бямбасүрэн