Нүүр номын гишүүд хамтын номоо гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЗохиолч, сэтгүүлч Ш.Солонго уран бүтээлийн дөрөв дэх номоо хэвлүүлжээ.
Тэрбээр өмнө нь "Төсөөлөл", "Бага хатан", "Дур зорго" зэрэг туужаа олны хүртээл болгож байсан бол өнгөрөгч амралтын өдөр “Аз хур” номын их дэлгүүрт түүний "Намайг Солонго гэдэг" хэмээх өгүүллэг, нийтлэл, туужийн номын нээлт болов. Мөн тэрээр өөрийн хөтөлдөг фэйсбүүкийн "Яруу найраг ба яруусал бүлгэм"-ийн гишүүдийн өгүүллэг, яруу найраг сонирхон бичигч хүмүүсийн уран бүтээлээс бүрдсэн "Яруу төгөлдөрийн орчлон" хэмээх номын баярыг хамтатган хийжээ.
Ж.Болор