“Гадаадын боловсрол” үзэсгэлэнд 30 гаруй их, дээд сургууль оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-13 10:00:51

Монгол Улсын БСШУЯ, Праксис ХХК, “GO” олон улсын боловсролын төлөөлөгчийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гадаадын боловсрол" олон улсын үзэсгэлэн энэ сарын 15,16-нд болно.

Үзэсгэлэнд Нийслэлийн Боловсролын газар, АНУ, Франц, Канад, Чех, Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд, Германд төгсөгчдийн холбоо, Японд төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг, Хятадад төгсөгчдийн холбоод дэмжин ажиллах юм.

Тус үзэсгэлэнд нийт 30 гаруй гадаадын их, дээд сургуулийн төлөөлөл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын их, дээд сургуулиудын төлөөлөгчийн газрууд, албан ёсны зуучлалын байгууллагууд оролцох аж.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Монгол оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах тухай АНУ, Франц, Канад улсын ЭСЯ албан ёсны мэдээлэл өгөхөөс гадна БСШУЯ-наас Монгол Улсад олгож байгаа бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар илтгэл танилцуулах юм.

Ж.Болор

相关新闻